Цөмийн зэвсэг

Цөмийн зэвсэг нь - хүнд элементийн
хуваагдах болон хөнгөн элементийн нийлэх халуун
цөмийн гинжин урвалын үед ялгарах энергийг ашиглан хийсэн тэсрэх
үйлчилгээтэй үй олноор хөнөөх зэвсгийг
хэлнэ.
Цөмийн зэвсэг нь гинжин урвалынхаа үед асар их хэмжээний энерги ялгаруулдаг
иймээс хөнөөх болон сөнөөх чадвараараа бусад төрлийн тэсрэх бодисоос зуу мянга дахин илүү хүчтэй байдаг.
Орчин үед цөмийн зэвсэг нь стратегийн төвшнөөс тактикийн төвшинд шилжин дайснаа хөнөөх
үндсэн хэрэгсэл болоод байна. Цөмийн зэвсэг богино хугацаанд эсрэг талын амьд
хүч, зэвсэг техник, барилга байгууламж, газар оронг цацраг идэвхт бодисоор
хордуулахын зэрэгцээ бие бүрэлдэхүүнд сэтгэл санааны хохирол учруулдаг.
Цөмийн зэвсгийн зөөгч хэрэгсэл, хэрэглэх байдлаасаа хамаарч олон янз
байдаг. (ракет ба торпед, агаарын болон гүний бөмбөг, артиллерийн сум мин г.м).
Цөмийн зэвсгийн хөнөөх
хүчин зүйл нь өөрийн бүтэц болон чадал дэлбэрэлтийн төрөл зэргээс хамаарахын
зэрэгцээ цөмийн цэнэгийн төхөөрөмжөөс
хамаарна.

Зураг 1 Цөмийн дэлбэрэлт
Химийн хүнд элемент гэдэг нь Менделеевийн үелэх системийн Уран -235, Плутони
изотопууд, хөнгөн элемент нь устөрөгчийн изотоп, дейтери болон трити байна.
Цөмийн цэнэгийн
төхөөрөмж нь - тэсрэх процесс болон цөмийн
доторх энергийг чөлөөлөх үүрэгтэй.
Цөмийн дэлбэрэлтийн хүчин чадлыг тротилийн эквивалентаар буюу тухайн цөмийн
дэлбэрэлтийн энергитэй тэнцэхүйц энерги
ялгаруулах тротилийн цэнэгийн жингээр илэрхийлнэ.
Цөмийн зэвсгийг хүчин чадлаар нь дараах 5 бүлэгт хуваана.
Үүнд:
1. Хэт бага хүчин чадлын
............ 1кт-оос бага
2. Бага хүчин чадлын
.................... 1-10 кт
3. Дунд хүчин чадлын
....................10-100 кт
4. Их хүчин чадлын
........................100 кт-1 мт
5. Хэт их хүчин чадлын
...................1 Мт-оос их
Зураг. 2 Цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн хүчин чадал
Цөмийн зэвсгийн гаднах байдал нь түүний бүтэц
зориулалтаас шалтгаална. Их бие дээр люк
байрлах бөгөөд түүгээр цөмийн цэнэгийн төхөөрөмжийн автомат байдлыг шалгана.
АНУ хуурай замын цэрэгт цөмийн зэвсгийн корпусыг ногооноор будаж шар өнгөөр маркалдаг,
сургалтын зориулалтаар хар өнгөөр будаж цагаанаар маркална. Их биеийн хэсэгт
цагаан үсгээр 2,5 см өндөртэй бичиж тэмдэглэнэ. Зэвсгийн марк XM27, XM47, XM48 гэх мэт, цэнэгийн индекс Y1, Y2, Y3, энэ нь тротилийн эквивалентыг
тодорхойлдог. Бүх төрлийн сургалтын цөмийн хошуунд улаанаар “Training only” гэж бичигдсэн байдаг
байна.


Зураг. 3 Цөмийн зөөгч хэрэгслийн бүтэц
Агаарын цөмийн дэлбэрэлт – энэ нь газрын
гадаргаас дээш 10км хүртэлх дэлбэрэлтийг хэлнэ.
Цацрах гэрлийн хүрээ газар болон усанд шүргэлцэхгүй.
Агаарын цөмийн
дэлбэрэлтийг үндсэн 2 хэсэгт хувааж авч үздэг.
·
Намын
·
Өндрийн
Хүчтэй цацраг идэвхт хордолт нь зөвхөн
дэлбэрэлтийн эпицентрийн ойролцоо үүснэ.
Бүтэн агаарын цөмийн
дэлбэрэлт үед цохих
долгион , гэрлийн цацраг, нэвтрэх радиац болон
цахилгаан соронзон импульс үүснэ.

Зураг. 4 Цөмийн
дэлбэрэлтүүд
Газар дээрх (усан
дээрх) цөмийн дэлбэрэлт – энэ нь газар дээрх
дэлбэрэлт бөгөөд цацрах гэрлийн хүрээ нь газрын гадарга болон усанд шүргэлцдэг.
Газар дээрх дэлбэрэлтийн
гол шинж чанар нь хүчтэй цацраг идэвхт хордолт дэлбэрэлтийн районд үүсгэдэг.
Газар дээрх цөмийн дэлбэрэлт үед цохих долгион , гэрлийн
цацраг, нэвтрэх радиац болон цахилгаан соронзон импульс үүснэ
Газар доорх
цөмийн дэлбэрэлт – энэ нь газар доорх дэлбэрэлт бөгөөд дэлбэрэх явцдаа
цацраг идэвхт бодистой (U-235, Pu- 239) урвалд орсон асар их
хэмжээний хөрс шороо үүсгэдэг.
Газар доорх цөмийн дэлбэрэлт үндсэн хөнөөл нь газрын чичиргээ буюу сейсмодэлбэрэлт
юм.
Агаарын цөмийн
дэлбэрэлтийн үед богино хугацааны гэрлийн сохлолт үүсдэг, хэдэн зуу мянган км цаанаас ажиглах
боломжтой. Энэхүү гэрлийн хүрээ нь сфер болон хагас сфер хэлбэртэй бөгөөд
хүчтэй гэрлийн цацрагийн эх болдог.
Дэлбэрэлтийн гинжин урвалын үед ялгардаг
гамма квант болон нейтроныг нэвтрэх
радиац гэнэ. Түргэн гамма цацрагийн
үйл ажиллагаан доор хүрээлэн буй орчинд ионжилт явагдах бөгөөд энэ нь цахилгаан болон соронзон орон зай
үүсгэдэг.
Энэхүү орон зай нь түргэн
хугацааны үйлчлэлтэй бөгөөд цахилгаан
соронзон импульс гэж нэрлэнэ.
Цөмийн дэлбэрэлтийн төв
хэсэгт түргэн хугацаанд температур хэдэн секундэд хэдэн сая градус хүрдэг
бодисын цэнэг нь өндөр температуртай плазм болж хувиран рентген цацраг
буулгадаг.
Хийн төлөвтэй
бүтээгдэхүүний даралт хэдэн миллиард атмосфер хүрдэг энэ нь цохих долгион болдог бөгөөд
дэлбэрэлтийн төвөөс бүх зүгт тархдаг. Хийн нягтрал нь галт шаар үүсгэх бөгөөд
хүрээлэн буй орчны агаарын нягтралаас
бага энэ нь хурдан дээшээ хөөрөгдөг байна. Энэ үед хий, уур, тоос, их
хэмжээний цацраг идэвхт бүтээгдэхүүн гэх мэт зүйлээс тогтсон мөөгөн хэлбэртэй
үүл үүсдэг. Энэ үүл нь агаарын урсгалын хүчээр хөдлөх мөн цацраг идэвхт бодисыг
газар луу ялгаруулдаг бөгөөд үүнийг цацраг идэвхт хордолт гэнэ.



Комментарии
Отправить комментарий