Химийн зэвсэг


Химийн хорт бодисын токсикологийн үйлчилгээнд үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрлийг химийн зэвсэг гэнэ.ч
Химийн зэвсэг нь хорт бодис ба зөөгч хэрэгслээс бүрдэнэ.
Бие бүрэлдэхүүнийг үй олноор нь хөнөөх, байлдааны зэвсэг техник болон газар орныг хордуулах зориулалттай химийн хортой нэгдлийг хорт бодис гэнэ.
Химийн хорт бодисыг зэвсэг болгон өргөн хэргэлсэн үе бол дэлхийн I дайны 1914-18 он юм. 1915 оны 4-р сарын 22-ны орой Ипр /Бельгийн/ голын орчим болсон тулалдаанд Германы тал Англи, Францын эсрэг 6 км өргөн фронт дээр 8 минут орчим хугацаанд 180т хлор хэргэлсэнээр 15000 орчим хүн нэрвэгдэн 5000 гаруй нь дайны талбарт амь эрсдэж үлдсэн нь тахир татуу болсон билээ. Энэ өдрийг химийн дайн эхэлсэн “хар өдөр” гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 

Комментарии

Популярные сообщения