НЕЙТРОНЫ ЗЭВСЭГ



Нейтроны зэвсгийн мөн чанар
Нейтроны галт хэрэгслийн дэлбэрэлтийн үед цөмийн синтезийн \ нэгдэх\ урвал явагдаж өөрөөр хэлбэл хөнгөн элементийн \дейтерий ба тритийн\ атомын цөмүүд нэгдэж өөр элементийн \гелийн\ атомыын харьцангуй цөм болж хувирах үед асар их энергийн \17.6 Мзв\ зэрэгцээ уг зэвсгийн үндсэн хөнөөх хүчин зүйл нь болох нейтроны болон гамма-цацраг ялгарна.
Нейтроны галт хэрэгслийн бүрдэл-цейтерий ба тритий нь металын гедриц юм уу эсвэл шахсан хий байдлаар хэрэглэгдэх бөгөөд галт хэрэгслийн их биеийн дотор тэдгээрийн хүнд элементийн цөмийн гинжин урвалаар 10 сая градус хүртэл огцом халаахад хөнгөн цөмүүдийн нэгдэх урвал явагдах нөхцөл бүрдэнэ.
Нейтроны зэвсгийн зарим онцлог тал нь:
-дайсны амьд хүчийг жагсаалаас гаргах объект материал хэрэгслийг тодорхой хэмжээгээр ашиглах боломжтой хэвээр үлдээх шинж чанартай
-газар оронд их хэмжээний цацраг идэвхт хордолт үүсгэдэггүй учир давшилтын зорилгыг шуурхай хангах хэрэгсэл болох талтай
-хөнөөлд нэрвэгдсэн бие бүрэлдэхүүнийг эмчлэх хугацааг удаашруулж, байлдах чадварыг хурдан сэргээх магадлал багатай болгодог.
Нейтроны зэвсгийн хөнөөлийн онцлог
Нейтоны галт хэрэгслийн дэлбэрэлтээр ердийн цөмийн дэлбэрэлтийн нэгэн адил хөнөөх хүчин зүйлс үүсэх хэдий боловч түүний гол хөнөөх хүчин зүйл нь нэвтрэх радиац байдаг. Цөмийн дэлбэрэлтийн энерги хөнөөх үндсэн хүчин зүйлүүдэд хувиарлагдана.
Нейтроны галт хэрэгслийн үндсэн хөнөөх хүчин зүйл нь нэвтрэх радиац мөн гэдгийг дараах баримтаас тодорхой харж болох юм. 100 метр өндөрт нейтроны галт хэрэгслийн 1 кт  хүчин чадалтай дэлбэрэлт болоход түүний цохих долгионы улмаас хуягт танкийн техникийн жагсаалтаас гарах радиус 100 м, экипаж жагсаалаас гарах радиус 300 м байхад нэвтрэх радиацаас экипаж жагсаалаас гарах радиус 800-1000 м, радиоэлектрон багаж төхөөрөмжийн эвдрэлийн радиус 600-800 м байна.
Их ядарч туйлдах шарх, бэртэлт, түлэгдэлтээс өвдөж шаналах , өлсөж цангах зэрэг нь бие организмын хямрал, цацраг идэвхт туяаны үйлчлэлийг улам эмзэг мэдрэмтгий болгоно. Туяаны өвчинд нэрвэгдсэн хүн эхлээд ажиллах чадвараа, дараа нь сэтгэх чадвараа алддаг. Дэлбэрэлтийн үед 400 м радиусын бүс дэх техникийн дуран харааны хэрэгсэл ашиглах боломжгүй болдог. Нейтроны галт хэрэгслийн дэлбэрэлтээс ялгарах харьцангуй их энергитэй хурдан нейтроны урсгалын нөлөөгөөр газрын хөрс, зэвсэг техник, барилга байгууламжид дам идэвхжил үүсж бие бүрэлдэхүүн нэмэлт \шарлага\ авах аюултай байдаг.
Нейтроны галт хэрэгслийн хөнөөлийн голомтын орчинд газрын хөрсөнд үүсэх дам идэвхжил ердийн цөмийн зэвсгээс бараг 10 дахин их байна. Нейтроны галт хэрэгслийн дэлбэрэлтйн үед ил задгай байрлалтай байсан буюу найдвартай нуувч далдлалтад орж чадаагүй байсан бие бүрэлдэхүүний 70-100% нь хөнөөлд өртөж нэвтрэх радиацад нэрвэгдэгсэд 1-20 хоногийн дотор жагсаалаас бүр мөсөн гарна.

Комментарии

Популярные сообщения