РАДИОЛОГИЙН ЗЭВСЭГ
Радиологийн зэвсгийн мөн чанар
Ионжуулагч цацрагийн шууд болон дам
үйлчлэлээр амьд организмд хөнөөл учруулж устгах, хүрээлэн буй орчинд гамшиг
тарих зорилгоор ашиглах цацраг идэвхт бодис цацраг идэвхт хаягдлаар цэвэрлэсэн
аливаа тоног төхөөрөмжийг радиологийн зэвсэг гэнэ. Радиологийн зэвсэг нь цацраг
идэвхт бодисийн хөнөөх үйлчлэлд үндэслэсэн ҮОХЗ-ийн байж болох нэг шинэ салбар
төрөл гэдэг нь энэ тодорхойлолтоос харагдаж байна.
Радиологийн зэвсгийн үйлчлэл нь
цөмийн дэлбэрэлтийн үед үүсдэг газар орны цацраг идэвхт хордолттой адил хөнөөл
үзүүлнэ. Уг зэвсгийн цацраг идэвхт бодисын тасралтгүй удаан үйлчлэлийн
нөлөөгөөр хүн, адгуус амьтан, хүрээлэн байгаа бүхийл орчинд эргэж нөхөгдөшгүй
хөнөөл учирна.
Радиологийн зэвсгийн хөнөөлийн
онцлог
Болзошгүй дайн мөргөлдөөнд цөмийн
зэвсэг ялангуяа түүний салбар шинэ төрөл болох РЛЗ хэрэглсэн тохиолдолд өргөн
уудам газар орон агаар орчин цацраг идэвхт хордолттой болж, тэнд байгаа бие
бүрэлдэхүүн \хүн ам\ амьтан ургамал ер нь хүрээлэн буй бүх орчин ионжуулагч
цацрагийн хөнөөлд нэрвэгдэнэ. РЛЗ-ийн хөнөөлийн гол онцлог нь цацраг идэвхт
хордолтын үед бие организмийн эд эсүүдэд маш аюултай өөрчлөлт явагдах боловч
тухайн үедээ хүн \амьд амьтан бүхэн\
биедээ ямарч механик гэмтэл бэртэл авахгүй өвдөж шаналах ямарч мэдрэмж
ажиглагдахгүй.
Аливаа биообъектод нэвчиж шингэсэн
ионжуулагч цацрагийн энерги биеийн эд эсүүд дэх усны молекулыг ионжуулагч
зарцуулна. Үүний үр дүнд үүссэн чөлөөт радикалууд нь химийн хувьд өндөр
идэвхитэй хүчтэй исэлцүүлэгч гэдэг нь ойлгомжтой. Эдгээр радикалуудын амьдрах
хугацаа хоромын төдий хэдий ч организмийн уураг, фермэнтэд ялангуяа амьд эсийн
үйл ажиллагааг удирдан зохицуулдаг ДНХ \РНХ\- ийн молиокулд каталитик задрал
үүсгэж амждаг байна. Энэ нь ионжуулагч цацрагийн шууд бус \дам\ усны
радиолизээр үүсэх үйлчлэл юм.
Хүний биеийн цус төлжүүлэгч эд эс
\элэг чөмөг\ бэлгийн булчирхай ходоод гэдэсний эпитель цацраг идэвхт туяаны
нөлөөнд илүү эмзэг байдаг. Эдгээр эд эсүүд цацрагийн нөлөөнд өртсөн тохиолдолд
биеийн эсэргүүцэл амархан сульдаж доройтно.



Комментарии
Отправить комментарий