ТОКСИНЫ ЗЭВСЭГ
Токсины зэвсгийн мөн чанар ангилал
Токсиныг гадаадын цэргийн зарим мэргэжилтнүүд биологийн зэвсэгт хамааруулж үзсээр байгаа хэдий ч ихэнх нь түүнийг байлдааны шинэ хорт бодисын нэг химийн зэвсгийн бие даасан нэг салбар шинэ төрөл “Токсины зэвсэг” гэж үзэж байна. Төрөгч организмынхаа дотор гүйцэтгэх үүргээр нь токсиныг эндотоксин ба экзотоксин гэж ангилна.
Эндотоксин нь эд эсийн дотор явагддаг бодисын солилцооны үр дүнд үүсдэг бүтээгдэхүүн бөгөөд тэр нь зөвхөн эд эс үхэж бичил биетэн задарсны дараа гадагш ялгарч гардаг. Эндотоксин нь полисахаридлипид болон полипептицүүдийн комплекс нэгдэл юм.
Экзотоксин нт мөн л эсийн дотор явагддаг бодисын солилцооны үр дүнд бий болдог боловч дээрхээс ялгаатай н ь уг бүтээгэдхүүн гадна орчинд шууд ялгардагт байдаг. Эсийн гадна ч биологийн идэвхээ хадгалж чаддаг экзотоксины онцлог шинж чанар нь түүнийг зөвхөн биологийн төдийгүй зохиомол аргаар \синтезээр\ гарган авч, нөөцөлж, янз бүрийн зорилгоор түүний дотор химийн дайны зорилгоор ч ашиглаж болох боломжтой болгож байгаа юм. Тиймээс ч экзотосины судлал бусдаас түрүүнд явж байна.
Цитотоксин гэдэн нь биологийн янз бүрийн мембраны хэвийн бүтцийг алдагдуулж эсийн дотор явагдах процессийг өөрчлөгдөхөд хүргэдэг бодис юм. Зарим тохиолдлолд цусны улаан, цагаан цогцос тромбоцитын мембраныг уусгаж задалдаг цитотоксин ч бий. Зарим цитотоксин гэдэсний нахын судасны мембраны нэвчүүлэх чанарыг алдагдуулдагаас хэсэгчилсэн цус алдагдал үүсгэдэг.
Фермент-токсины гэдэг нь хүн амьтаны эд эсийн бүтэцээс уураг, нуклейний хүчил, полис ахарид, липидийг нь гидролизжүүлж таслан салгахад нөлөөлдөг бодисууд юм.
Ферментийн ингибитор-токсин нь бодисын солилцооны олон талт үйл ажиллагааг хянаж байдаг биокатализаторын үйлчилгээг өөрчилнө.
Өнөөдөр дэлхийн зарим улс орны армид нууцгай байдалд судалж нэлээд хэмжээгээр гарган авч нөөцөлж эхлээд байгаа бөгөөд байлдааны хорт бодисын төрөлд хамааруулан үзэж байгаа дараах 4 нэрийн токсин гадаадын цэргийн мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Үүнд:
1.    Ботулины токсин
2.    Стафилококийн энтеротоксин
3.    Сакситоксин
4.    Рицин хамаархаас гадна ургамлыг хордуулах зориулалттай фитотоксин ч мөн адил багтана.


Комментарии

Популярные сообщения